
Гадаадад суух нэгэн консулыг томилох томилгоо ингэж олны анхаарлыг татаж байсан удаагүй. ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын хийхээр төлөвлөж байгаа гэх томилгоо нь олон нийтийн тэр тусмаа аймшигт 7-р сарын 1-ны хохирогчдын ар гэрийхний уур хилэнг хөдөлгөжээ. Энэ тухайд “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр элчин сайд нараас дутахгүй нэгэн хүн яригдсан нь таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболд байлаа.
.jpg)
“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд элчин сайдаар, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Туркт элчин сайдаар явуулсан. Харин одоо БНХАУ-ын Эрээн хотод консулаар өнөө маргаашгүй томилж явуулах гэж байгаа баттай мэдээлэл авлаа. Түүнийг томилох зөвшөөрөл хүссэн албан бичиг надад байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Ч.Амарболдын томилгоог -зогсоох ёстой” гэдгийг мэдэгдсэн. 7-р сарын 1-ны хэргээр томчуудаас ганцхан хүн ял эдэлсэн нь Ч.Амарболд юм. Үүний цаана тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил сугарч үлдсэн. Өдгөө хэрэг даасан хүндээ консулын албан тушаалаар “өрөө” төлж байна гэх хардлагыг үүсгэжээ. Ц.Мөнх-Оргилын энэ томилгоо МАН дотор ч хэл ам үүсгэжээ. Уг нь ДБҮААГ-ын дарга, хятад хэлтэй хэмээн “мисс” Ё.Нямжавыг тавихаар яригдаж байсан.
Word.mn
Нийт сэтгэгдэл: 3
-
МАН үүгээрээ аруурчин хулгайч луйварчин нарын нам гэдгээ тод харуулаж байна
иргэн иргэд 2017-09-17 01:14:16 103.10.23.114
(1)
(0)
-
25 ямааны хэргээ санаж байгаа юу Амарболдоо
Зочин 2017-10-30 22:58:18 150.129.141.40
(0)
(0)
-
Алуурчин ялтан Амарболд
Зочин 2017-12-08 02:09:29 150.129.140.141
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ