.jpg)
Ийм нэгэн эмгэнэлтэй явдал Эрээнд гарчээ. Үхтэл үр харам гэгчээр аав ньурагшаа явж охиноо хайсаар энэ аргаар барьж аван буцааж авчирчээ. Хэрэг явдал Дарханд эхэлжээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 4 –р байрны ... тоотод суух Боржигон овогт Г.С гэдэг эмэгтэй нь 21 настай Т.О-г эмзэг байдлыг нь далимдуулан, ашиг хонжоо олох зорилгоор Эрээн хотод очиж биеэ үнэлэхэд нь зуучлан нэг сая төгрөгний шан харамж авчээ. Тэрээр хохирогчид өөрсдөө урагшаа гаргаж өгөөч хэмээн гуйсан гэж мэдүүлсэн. О, А гэдэг хоёр бүсгүй “ Хятад руу гаргаад өгөөч, энд бид хоёр дэмий байж байхаар тэнд ажилламаар байна” гэжээ. Мөн ар гэрийнхэндээ самранд явлаа гээд хэлсэн тул асуудалгүй гэж ятгажээ. Эрээнд нэг хүүхэн гаргахад хятадууд 1500 юаны шагнал өгдөг аж. Зуучлагч нь тэр үед байрны мөнгөний 400 мянга, дэлгүүрийн 150 мянга гэх зэрэг өрөнд унаад байсан тул мөнгө хийхээр хоёр бүсгүйг дагуулан урагшаа явжээ. Тэд такси хөлсөлжээ. Замын-Үүдээр О нь гараад харин А-г гаргаж чадсангүй тул таксины мөнгөний барьцаанд үлдээжээ. О нь “Уаз-469”-д суун хил гараад Эрээний зээл гэх газарт очиход өвөрмонгол нэр нь Шөвгөөнөө, монголчууд Батаа гэх эр тосож аван “би чиний ажиллах буудлын эзэн байна, чамайг авчирсаны шагнал болох 1500 юанийг Учрал руу шилжүүлнэ” гэжээ. Зуучлагчийг өвөрмонгол, хятадууд ингэж нэрлэдэг байжээ. Ийнхүү бүсгүй Лобо гэх эзний мэдэлд оржээ. Учрал буюу зуучлагч нь урдаас шилжиж ирсэн мөнгөө аваад таксины барьцаанд үлдсэн А-гийн хамт Дархан буцсан байна. Урагшаа гарсан О-гийн аав нь охин нь олон хоногоор алга болсонд хайж эхэлжээ. Удалгүй эхнэрийх утсанд 8613081598987 гэсэн дугаараас “Охин нь байна. удахгүй гэртээ очино, санаа зоволтгүй” гэсэн мессэж иржээ. Мессэж ирүүлсэн дугаарыг танил болох Орчлон гэдэг өвөрмонголд үзүүлэхэд Эрээний дугаар байна гэсэн байна. Ингээд аав нь урагшаа явжээ. Эрээнд очоод Орчлонгоор газарчлуулан монгол биеэ үнэлэгчид байдаг янхны газруудаар явж хайжээ. Сурагласаар хотын захын нэгэн буудалд байгааг нь мэдээд Орчлонгоор утасдуулан Монголоос ирсэн хүн үйлчүүлэх хүсэлтэй байгаа мэтээр ярьж дуудлага өгчээ. Удалгүй охин нь аавынхаа буусан буудалд ирээд баригдсан байна. Гэхдээ охиноо шууд аваад явж чадсангүй. Охиных нь бичиг баримт өнөөх Батаа гэх өвөрмонголд байжээ. Түүний эхнэр Халиун нь Дарханы эмэгтэй гэнэ. Батаа охиныг нь 4000 юаниар авсан тул ярилцаж байж 3150 юань төлж паспортыг нь авчээ. Мөн түүнээс Дарханы Учрал гэх эмэгтэй охиныг нь Эрээнд авчирч өгсөн болохыг мэджээ. Батаа нь “би Учралтай мөнгөний тооцоотой” гэжээ. Аав нь Дарханд ирээд зуучлагч эмэгтэйг цагдаад барьж өгөөд Эрээн явж охиноо авчирахад гаргасан унаа, буудлын зардал болох 1,9 сая төгрөгийг нэхэмжилжээ.
Ворд.мн
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ