
28 настай Элизабет Андерсон-Сьерра гэдэг энэ эмэгтэй хоёр хүүхдийн эх. Тэрээр төрсөн эхчүүдэд тохиолддог гиперлактаци гэдэг синдромтой. Энэ нь хэвийн үзэгдэл агаад сэтгэцийн өөрчлөлтөөс болж хөхний булчирхай нь хүүхэд идэж чадахаас маш их сүү ялгаруулдаг. Харин Элизабетын тухайд тэрээр байж болох хэмжээнээс маш их буюу хоногт долоон литр сүү гаргадаг гэнэ.
.jpg)
Гэтэл зургаан сартай охин Софи нь өдөрт 600мл-ийг иддэг тул маш их хэмжээний илүүддэг аж. Харин сүүний булаг болсон ээж нь илүүдэл сүүгээ хөхний сүү нь татарсан эхчүүд, тэжээлийн дутагдалтай нярайд өгөхөөр төрөх эмнэлэгт хандивладаг гэнэ. Мөн шинэ хүнтэй болсон ижил хүйстэн гэр бүлүүд ч захиалга өгөн авдаг аж. Түүний нөхөр 52 настай Дэвид Сьерра нь эхнэрийнхээ энэхүү хандивын ажилд зориулан дөрвөн том хөргөгч худалдаж авч өгчээ.

Ийнхүү сүүгээ хандивлаж эхэлсэн байна.

-Би сүү ихтэй гэдгээ эхний төрөлтөөрөө л мэдсэн. Хоёрдахь хүүхдээ төрүүлэхэд бүр ч ихэссэн. Охин маань одоо зургаан сартай. Би өдөрт таван удаа хөхөө саадаг. Өглөө сэрсэны дараа, өглөөний цайны дараа, үд дунд, орой бас шөнө дунд саадаг. Өдөрт хөхөө саахад таван цаг зарцуулдаг. Саасан сүүгээ ууталж хөргөгчиндөө хийхээд 3-4 цаг болдог. Нийтдээ өдөрт 8-10 цагийг үүнд зарцуулдаг-
Тэрээр энэ хугацаанд нийтдээ 2800 литр сүүгээ бусдад өгчээ.

-Хөхөө саах нь хүнд хэцүү бас зовиуртай тээртэй. Гэхдээ бусдын төлөө хийж байгаа буянтай ажил гэж бодохоор арай дээрддэг. Ойрхон хоёр удаа төрсөн тул хоёр жил амрана гэдгийг үзсэнгүй. Би сүүгээ өгөхдөө хэнийг ч ялгадаггүй. Хөх нь татарсан, хөхний хорт хавдраар өвдөж хөхний булчирхайгаа авахуулсан эмэгтэйчүүдэд өгдөг. Хүүхэдтэй болсон гомо хосод ч өгч байсан. Эмэгтэй хүний хөхний сүү бол цагаан алт л гэсэн үг. Үүнийг хаяж болохгүй. Харин ч хэрэгтэй хүмүүсд нь өгч байх хэрэгтэй-
Тэрээр өдрийн долоон лирт сүүнийхээ талыг нь үнэгүй тараадаг. Авах гэсэн хүмүүс гэрийх нь үүдэнд дугаарлан хүлээдэг гэнэ. Үлдсэн хэсгийг нь Калифорнийн Prolacta Bioscience гэдэг эм зүйн компанид литрийг нь нэг доллароор зардаг. Энэ компани цаашаа төрөх эмнэлгүүдэд өгдөг гэнэ.
.jpg)
Олсон мөнгө нь сүүгээ савлах зориулалтын уут сав, юүлүүр авахад арай ядан хүрдэг. Харин сүүгээ уутлах бэлдэх нь төрсөн эмэгтэйд нэлээд хүнд ажил аж.
Word.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ