
Бенжамин Дэвид нь Мюнхэн хотын дундуур урсдаг Изар голыг хамгийн ашигтайгаар ашигладаг оршин суугч гэнэ. Өдөр бүр тэрээр энэ голын урсгал даган сэлж ажилдаа түгжрэлгүй очдог. Өмнө нь тэрээр гэрээсээ хоёр км-ын зайтай орших ажилдаа машинаараа явдаг байжээ. Гэсэн ч түгжрээнд таг саатдаг байсан тул унадаг дугуйгаар явдаг болжээ.Гэтэл сүүлдээ унадаг дугуйтай хүн ч гэсэн түгжрээд явахын аргагүй болсон тул голоор сэлж ажилдаа очих мэргэн арга сэджээ.

Түүний гэр нь Балдеплазе дүүрэгт байдаг бол ажил нь Културстренде гэдэг гудамжинд байрладаг. Өглөө бүр тэрээр энэ хоорондын хоёр км зайг гучин минутанд сэлж туулан ажилдаа очдог. Ажилдаа гарахаасаа өмнө интернэтээс өдрийн цаг агаар, Изар голын усны хүйтэн, урсгалын хурдны тухай мэдээллийг хардаг.

Голд орохдоо ажилдаа өмсөх хувцсаа ус нэвтэрдэггүй тусгай уутанд хийж нуруундаа үүрдэг. Зарим үед нотебүүк болон бичиг баримтаа хийдэг. Цаг агаарын байдал болон усны хүйтнээс хамааран заримдаа усны хувцас өмсөж хөлдөө тусгай сандаал угладаг аж.

Хүмүүс голд шил хагархай лонх, эвдэрхий унадаг дугуй, төмөр зэрэг биеийг нь зүсэж гэмтээж болох зүйлс хаядаг тул болгоомжтой сэлэх хэрэгтэй гэнэ. Урсгал даган сэлсээр 30 минутын дараа эрэг дээр гарч биеэ арчиж хатаагаад халуун кофе уунгаа түгжрээнд саатсан нөхдөө хүлээдэг гэнэ.

Харин машинаар ажилдаа ирдэг найз нар нь өглөөний оргил ачааллын үед энэ зайг бараг хоёр цагт туулдаг. Ийнхүү тэрээр дулааны улиралд ажилдаа түгжрэлгүй ирдэг. Мюнхен хотын хүн ам жилд 30 мянгаар нэмэгдэж байгаа тул тэр хэмжээгээр машины тоо ихсэж түгжрэл нэмэгдэж байгаа гэнэ.
Word.mn
Нийт сэтгэгдэл: 1
-
2r km yum bol guigeed yawtsan der yum bishuu hhe
no 2017-07-31 23:37:47 202.21.106.117
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ