.jpg)
Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил " Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ч, сул гишүүн болоод ч илэрхийлсэн. Учир нь нэгд, ШХАБ гэж ямар утга учиртай, ямар алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдөр мэдэхгүй байгаа. Нэг хэсэг нь олон улсын интеграчлалын байгууллага болно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засгийн интеграчлал хийгдээгүй, хийгдэхгүй. Өөрсдөө ч “бид эдийн засгийн интеграчлалын байгууллага” биш гэж хэлж байгаа. Эдийн засгийн интеграчлалын байгууллага бол Европын холбоо, Евро Азийн эдийн засгийн холбоо байна. Энэ бол нэг зах зээлтэй, хил зааг байхгүй, худалдааны том блок болж байна гэсэн үг. Үүнийг бол ойлгож болж байгаа юм. Гэтэл ШХАБ интеграчлалын байгууллага биш. Нөгөө хэсэг нь энэ бол цэрэг, улс төрийн холбоо, бүс гэж яриад байгаа юм. Гэтэл энэ байгууллага өөрөө “бид холбоо биш шүү. Холбоо болох эсэхээ хэдэн жилийн дараа шийднэ” гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар яг ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй. Тэд ч өөрсдөө хэлэхгүй байгаа. Дэлхийн олон нийт ч гайхаад харж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улс юунд элсэх гэж байгаа вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Нөгөө талаар бодит байдал дээр хүйтэн дайн эхэлчхээд байна. Хүйтэн дайны хоёрдугаар анги нь бодит амьдрал дээр эхэлчхээд байна. Дэлхийн том улс гүрнүүд хоёр талдаа хоёр том блок болж хуваагдаад хоорондоо худалдаа хийж байна. Нэгэнт хүйтэн дайн эхэлчхээд байхад Монгол Улс том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би үүнийг аюултай гэж бодож байгаа. Хоёр хөрш оронтойгоо найрсаг, гүн хамтын ажиллагаатай, аль нэгнийх нь нөлөөнд хэт автагдаагүй, гуравдагч хөрштэй, олон тулгуурт гадаад бодлоготой байх нь Монголын эрх ашиг.
-Зарим хүмүүс ШХАБ-д элсчихээр их мөнгө ороод ирнэ гэсэн зүйл яриад байгаа. Би Д.Цогтбаатар сайдаас бүлгийн хурал дээр ч асууж байсан. “ШХАБ-д орох дээр мөнгө өгье гэж хэлсэн, ярьсан, бичсэн зүйл байна уу. Аваад ирээч ээ” гэсэн. Гэтэл тийм зүйл байхгүй зүгээр л хоосон яриа. Эсвэл ШХАБ-д гишүүнээр орвол Монголоор дайрсан Орос Хятадын эдийн засгийн коридорууд асар хурдан хөгжих юм байна гэж яриад байгаа. Гэтэл ШХАБ-д гишүүнээр элсвэл бид эрчим хүчний коридороо ч юм уу, хийн хоолойгоо ч юм уу, эсвэл худалдааны хоолойгоо хурдасгана гэж хэн ч хэлээгүй. Өмнө нь бид эдийн засгийн коридорын асуудал яригдаж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай яригдаагүй л байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорын асуудлыг шийдэж болно. Хэрвээ үнэхээр мөнгө өгье та нар элсээд орооч ээ” гээд байгаа бол ямар зорилгоор ингээд байна вэ гэдэг нь хамгийн чухал" гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ