Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс “Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв”-ийг өнөөдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт болон холбогдох байгууллагуудын төлөөллөөс оролцлоо.
Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв нь Нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг тохилог таатай орчинд, нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй, үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны төслийн санхүүжилтийн дэмжлэгээр байгуулагдаж байгаа билээ.
Баянзүрх дүүрэг нь нийслэл хотын хэмжээнд хүн амын тоогоор тэргүүлдэг дүүрэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны байдлаар 343.6 мянган хүн оршин сууж байна.
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 онд 5.0 мянган аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй 103.0 мянган ажиллагчдыг албан журмын даатгалд, 21.9 мянган иргэдийг сайн дурын даатгалд даатгуулсан байна. Түүнчлэн дүүргийн нийт хүн амын 57 хувь буюу 195.0 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ажилласан.
Мөн онд тус хэлтэс нь 38.5 мянган тэтгэвэр авагчдад, 21.6 мянган тэтгэмж авагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тус дүүрэг нь өдөрт дунджаар 1500 гаруй иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг ачаалал ихтэй дүүрэг юм.
“Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв”-ийг байгуулсанаар иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр хүргэж, шат дамжлага багасах давуу талтай юм.
Эх сурвалж: ХНХЯ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ