|
Монголын нутгаар дамжуулан Хятад руу чиглэсэн Оросын төмөр замын транзит тээвэр эдийн засгийн хувьд Монголд ч, Орост ашигтай байгааг албаны хүмүүс хэлдэг. Энэ ч аргагүй Европыг Азитай холбох хамгийн дөт төмөр замын маршрут болж байгаа юм. Европ-Азийг холбосон Транс-Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм. Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг галт тэрэг явсан байна. Нөгөөтэйгүүр Монголыг тойрох хоёр төмөр зам өндөр ачаалалтай байдгийг Хятадын тал ч, Оросын тал ч онцолдог. Монголоор дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон байна. УБТЗ өнгөрсөн 2018 онд 25 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилт байсан бөгөөд энэ амжилтын чамгүй хэсгийг транзит тээвэр гүйцэтгэсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэж Оросоос Хятад руу чиглэх транзит тээвэр нэмэгдэхийн хэрээр дотоодын компаниудын тээвэрт чингэлэг хүрэлцэхгүй байх зовлон үүсээд байгаа. Мөн Оросын транзит тээвэрт хөнгөлөлт үзүүлсэн нь дотоодын компаниудын өрсөлдөх чадвар сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Монголын компаниуд дотоодын ачаа тээвэрлэлтээ Эрээний боомт руу УБТЗ ачааны галт тэргээр хийхэд 300 км 1.100.000 төгрөгөөр хийгээд ачаалал 100% байсаар байтал Оросын транзит тээврийг Наушкаас Эрээн хүртэл 1.200 км зайд ердөө 700.000 төгрөгөөр тээвэрлэж байгаа нь үндэсний компаниудыг маш их алдагдалд оруулж байна. 2017 оны хоёрдугаар сараас Оросын транзит тээвэр 15 хувийн хөнгөлөлт үзүүлэх энэхүү шийдвэрээ цуцлахыг үндэсний компаниуд У БТЗ-аас шаардаж, тэгш нөхцөлөөр хандахыг төр засгаас хүсэж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN, А.ЧАНДМАНЬ |
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ