Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, ОҮИТБС-ын ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци, Мерит төсөл хамтран “Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал” сэдэвт цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд болж буй тус арга хэмжээ нь уул уурхай, газрын тосны гэрээний мэдээллийн цахим санг олон нийтэд танилцуулах зорилготой юм.
Тодруулбал, эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах, тэр дундаа гэрээний ил тод байдлыг хуульчлан баталгаажуулах боломж, орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч ба нутгийн захиргааны байгууллагын гэрээний хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шийдлүүдийг тодорхойлоход дээрх цуврал арга хэмжээний үндсэн зорилго оршиж байна.
Эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба хамтран энэхүү мэдээллийн санг байгууллаа. Энэхүү сайтад уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан бүх гэрээ (14 төрлийн 400 гаруй гэрээ) байршуулаад байна. Ингэснээр Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ зэрэг Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргаатай байгуулдаг гэрээ хүртэлх энэ салбарын бүх гэрээг иргэд татан авч, талуудын үүргийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэж байна.

“Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал” сэдэвт цуврал арга хэмжээг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай, газрын тосны салбарт төв орон нутгийн хэмжээнд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай байгуулдаг 14 төрлийн 440 гэрээ нийтэд ил тод болсноор сонирхсон хэн боловч хяналт тавих бүрэн боломжтой боллоо.
Энэ салбарын бүх гэрээг агуулсан энэхүү нээлттэй мэдээллийн сан нь эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал” сэдэвт цуврал арга хэмжээний эхний өдөр Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn веб сайтыг олон нийтэд танилцуулсан бол хоёр дахь өдөр нь “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”- ний хэрэгжилт, үр нөлөөг орон нутгийн бодит туршлага, сургамжид тулгуурлан хэлэлцэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын зөвлөмж, шийдлийг тодорхойлох юм.
Харин сүүлийн өдөр Монгол Улсад 2006 оноос амжилттай хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл санал бодлоо хуваалцаж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлно.
Манай улсын нэгдэн орсон ОҮИТБС-ын стандарт 2019 оны 6 сард шинэчлэгдэж, гэрээний ил тод байдлыг хэрэгжүүлэгч орнуудын заавал биелүүлэх үүрэг болгон батлах гэж байна. Харин Монгол Улс ийнхүү www.iltodgeree.mn вэб сайтаар дамжуулан бүх гэрээг нийтэд ил тод болгосноор олон улсын өмнө хүлээсэн үүргээ шинэ стандарт батлагдахаас хэрэгжүүллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ