Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв.
Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Бараалхалтын эхэнд ноён Ли Көчян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй Төрийн айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна. Халуун дотно хүлээн авч буйд баярлалаа” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ