Хүн бүр гоё сайхан харагдахыг хүсдэг. Харин урлаг соёлын оддын хувьд энэ асуудал бүр ч ач холбогдол ихтэй байдаг учир тэд нүүр царай, бие галбиртаа ихээхэн санаа тавьж мөнгө хайрлалгүй гоо сайхандаа зарцуулдаг.
Хамгийн их мөнгийг гоо сайхандаа зарцуулж пластик хагалгаа хийлгэсэн оддын тухай мэдээллийг танд хүргье.
Blake Lively ($7,300)
Жүжигчин Ryan Raynolds-ийн эхнэр тэрээр Холливудын хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөддөг ч энэ зурагнаас түүний нүүрэндээ ямар мар мэс засал хийлгэснийг олж харж болох мэт. Тэрээр хамарныхаа хэлбэрийг засуулсан ба нүүрнийхээ сэвх, нөсөө толбыг өндөр үнээр арилгуулсан.
Megan Fox ($8,000)
Тачаангуй бүсгүй Меган хөхөндөө имплант буюу силикон суулгуулж, урууландаа дүүргэгч шахуулж, хацрандаа ч бас мэс ажилбар хийлгэсэн. Хэдий тэрээр өөрийгөө ямар ч мэс засал хийлгүүлж байгаагүй хэмээн ярьдаг ч түүний бага залуу байх үеийн зургуудаас нь түүний яриаг худал гэдгийг тодорхой харж болно.
Suzanne Somers ($9,000)
Тэрээр 1970-аад оны үеийн Америкийн хамгийн классик дэгжин, хүн бүхний зүрх сэтгэлийг булаасан эмэгтэй байв. Гэхдээ байгалийн жамаар нас ахиж царай зүс нь гундаж эхлэхэд тэр мэс заслаар хариу барьж эхлэв. Ийнхүү тэр хөх, хацар, эрүү, уруул гэх мэт биеийнхээ бараг л хэсэг бүрт нийт 9900 орчим ам.доллароор мэс засал хийлгүүлсэн байна.
Pamela Anderson ($10,500)
1990-ээд оны Америкийн телевизээр Памела Андерсон гарахгүй байна гэж үнэхээр байгаагүй үе байв. Энэ үеийн бараг бүх эрчүүдийн зүрхийг соронз мэт өөртөө татаж байсан Памела хийлгэсэн мэс заслуудынхаа талаар ихээхэн нууцалдаг ч тэр хэд хэдэн мэс заслыг нүүрэндээ хийлгэсэн нь нийт 10.500 ам.доллар болсон гэсэн тооцоо бий.
Nicki Minaj ($11,500)
Тэр багадаа ийм хүүхэд байсан. Харин одоо барби хүүхэлдэй мэт андуурам төрхтэй болсон нь пластик мэс заслын л ач тус.
Гэхдээ тэр гурван томоохон мэс засалд орсон бөгөөд тэд нийтдээ 11.500 ам.доллар болсон байна. Тэр хамраа янзлуулж, нүүрээ жижиг харагдуулахын тулд хацрын илүүдэл мах арилгах мэс засалд бас орсон. Харин хамгийн үнэтэй нь түүний алдарт өгзөг бөгөөд тэр нэг өгзгөндөө л гэхэд 5000 ам.долларын үнэтэй силикон хийлгэсэн байдаг.
Kim Kardashian ($16,500)
Хэдэн жилийн өмнө Ким Кардашиан хэмээх бүсгүйг хэн ч мэддэггүй байв. Гэвч 2009 онд эхэлсэн тэдний гэр бүлийн реалити шоу од болж эхэлсэн цагаас тэр гэр бүлийнхэн дундаасаа онцгой төрхөөрөө аргагүй ялгарч, олны анхаарлыг татаж эхлэв. Гэхдээ тэр бүх зүйлээ аажим аажмаар өөрчилсөн юм. Тэр уруул, хамар, хөх, өгзөгөндөө мэс засал хийлгэсэн.
Lil’ Kim ($19,625)
Африк-Америк гаралтай алдарт хипхопчин бүсгүй сүүлийн 15 жилийн туршид уран бүтээлдээ анхаархаасаа илүүтэй гоо сайхны мэс засалд цагаа их зарцуулсан гэхэд хилсдэхгүй. Тэр хамар, уруул, хөх гэх мэт газрууддаа нийт 19.000 орчим ам.долларын мэс засал хийлгүүлжээ.
Donatella Versace ($25,000)
Өндөр үнэтэй мэс засалд ч бас алдаа гардаг гэдгийг алдарт дизайнер Донателла өөрийн биеэр гэрчилсэн юм. Тэрээр царай өргөх, урууландаа дүүргэгч шахуулах гэх мэт мэс заслыг өндөр үнээр хийлгэсэн ч бүх насаараа гоо сайхны мэс заслын хохирогч болон үлдсэн юм.
Pete Burns ($38,000)
Pete Burns гэдэг нэрийг та магадгүй хэзээ ч дуулаагүй байж мэдэх юм. Хэдий тэрээр 1960-аад оны үед хөгжмийн ертөнцөд тодорхой хэмжээний байр сууриа эзлээд байсан ч түүний хамгийн их хүссэн зүйл "хөгжим" биш байв. Тэрээр өөрийгөө эр хүний биед нуугдсан эмэгтэй хүн хэмээн тодорхойлж, эмэгтэй хүн болохын тулд асар олон мэс заслыг хийлгэсэн ч амжилт олоогүй гэдгийг нь та харж байна. Гэхдээ тэр өдгөө ч ярилцлага өгөх бүртээ өөрийн хүссэн дүр төрхөө олох хүртлээ мэс засал хийлгэнэ хэмээн ярьдаг гэнэ.
Caitlyn Jenner ($60,000)
Ким Кардашианы хойд эцэг асан, Олимпийн аварга Брюс Женнер энэ онд хүйсээ солиулан Кейтлин хэмээх нэрээр гарч ирж шуугиан тарьсан. Тэрээр нүүр болон хөхөндөө мэс засал хийлгүүлсэн ба нийт өртөг 60.000 ам.доллар болсон байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.