Өнөөдөр өглөө 100 айл, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талын буудлын орчимд хүн нас барсан хэрэг гарсан.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээстодруулахад “2019 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо, 100 айлын автобусны буудлын орчим “толгойноос нь цус гарсан хүн эрэгтэй хэвтэж байна” гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Эцсийн хариуг задлан шинжилгээгээр тогтооно” гэсэн юм.
Хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэг хийгдэж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.