МУСТА Чулуунбаатарын Бадрал Гран При хүртлээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна. 

Ч.Бадрал Гран При шагналаа   “Хойд нутгийн Кармен” хэмээн алдаршсан Айтилина Адамовагаас гардан авчээ. Ч.Бадрал энэ жил дууны "ургац" нэн арвин байна. Дэлхийн дуурийн дуучдын "Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд шалгарч, дэлхийн шилдэг 19 дуучинтай тунан үлдэж, ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо өрсөлдөх болсон. Мөн өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ.

Нийтэлсэн: 2019-04-29 10:36:43

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.