Монголын үндэсний олимпийн хорооноос орчин үеийн олимпийн хөдөлгөөн мэндэлсний ойн баярт зориулж, спорт, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Өнөөдөр /2019.05.02/ МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран энэ жилийн Олон улсын олимпийн өдрийг угтсан эхний арга хэмжээ болох "Буухиа гүйлт - 2019" тэмцээнийг "Сүхбаатар"-ын талбайд зохион байгуулав.

Нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МХАХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын Гишүүн Л.Болд, Нарийн бичгийн дарга, МҮОА-ын Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүсэв.

Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн нийт 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцсон бөгөөд, дүүргийн Олимпийн зөвлөлүүдээс Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус тэмцээнд багууд оролцуулсан нь онцлог байв.

"Буухиа гүйлт" тэмцээнийг жил бүр Монголын үндэсний олимпийн хорооны нэрэмжитээр Олон улсын олимпийн өдрийг угтаж, хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олипизмийг сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна.





АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ