Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өчигдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны эхний хэсэгт Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг батлах тухай, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий баар, кафе, караоке, ресторануудын ажиллах цагийн хуваарийг өөрчлөх, эсэх асуудлыг Зөвлөлийн гишүүд хэлэлцээд, олон нийтээс санал асуулга авч байж дараагийн хурлаар дахин оруулахаар хойшлууллаа. Хоёр дахь асуудал буюу “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын төслийг Зөвлөлийн гишүүд дэмжсэнээр НИТХ руу хүргүүлэхээр болов.

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн явцад хийсэн шалгалтын дүнг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай байсан бөгөөд энэ тухай НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Улаанбаатар хотын цэвэр агаар”, BRT буюу “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл-1”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-1” зэрэг төсөл арга хэмжээний хэрэгжилт, ажлын явцыг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард шалгасан байна. Санхүүгийн болон худалдан авах ажиллагааны тайлан, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, гаргасан тогтоол, шийдвэр, биелэлт зэрэг холбогдох бүх баримт бичгүүдийг шалгахад багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахуулах болон төслийн хэрэгжилтийг удаашруулж, хүлээгдэж, гацсан, эзэнгүйдсэн ажлуудыг түргэвчлэх асуудлыг хөндлөө.

Танилцуулгыг сонссоны дараа хотын Захирагч сүүлийн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн томоохон төслүүд үр дүнгүй, санхүүгийн сахилга бат туйлын хангалтгүй байгааг шүүмжилж, яавал ажлаа үр дүнтэй, хурдан шуурхай явуулах боломж нөхцөл байгаа талаар болон ямар асуудал тулгамдаад буй тухай нь холбогдох ажилтнуудаас асууж тодруулан, зохих үүрэг даалгавар өгөв. Мөн хотын Захирагч төслийн зохицуулагч нарт асуудал ярьж, ажил гацаадгаа зогсоохыг даалгалаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ