Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын иргэд цэцэрлэгийн засвар, тэтгэврийн нас болон цалингийн зээлийн хүүг бууруулах, түүхэн аялал жуучлалын бүс нутаг байгуулах, сумын эмнэлгийн дуудлагын машиныг шинэчлэх, нутгийн удирдлагын байрыг шинэчлэх, малын хулгайтай тэмцэх, суманд бойны газар байгуулах, орон нутгийн удирдлагыг шууд томилж, үүнээс хэмнэсэн зардлаар эмнэлгийн орыг нэмэхэд зарцуулах, хөнгөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалах, үлийн цагаан огтонотой тэмцэх, архи согтууруулах ундааны тухай хуулийг чангаруулах , сум сууринг камержуулах асуудлыг хөндөж байсан юм.
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн гишүүд Жаргалтхаан суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Мөн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө.
Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллах үеэр МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар Хэнтий аймгийн Мөрөн сумын төмс хүнсний ногоо тариалагчидтай тариалангийн талбайд уулзаж, санал солилцлоо. ХХААХҮ-ийн яамнаас төмс хүнсний ногоо тарихад хэрэгцээтэй техник тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмж, худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр болов.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ