Монгол хүний гурван нас баралт тутмын нэг нь зүрх судасны ѳвчнѳѳс болж байна. Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгаан нь элэгний вирүс гэдэгтэй адилаар зүрх судасны ѳвчний үндсэн суурь шалтгаан нь цусны даралт ихсэх ѳвчин юм.
Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 50 хувь нь цусны даралт ихсэх ѳвчинтэй байна. Цусны даралт ихсэх ѳвчинтэй 900 мянга гаруй Монголчуудын маань зургаан хувь нь цусны даралтаа 130/80-аас доош хэвийн түвшинд барьж, ѳвчнѳѳ хянаж чадаж байна.
Энэ харамсалтай нѳхцѳл байдлаас үүдэн 100 мянган хүн тутам дахь тархинд цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орж байгаа тѳдийгүй дэлхийн дунджаас дариу дөрөв дахин их нас баралттай байна.
2019 оноос Оном сан Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн хамрах хүрээг нь ѳргөжүүлж Монгол орон даяар Эрүүл зүрх Эрүүл Монгол хѳтѳлбѳр нэрийн дор хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ бэлтгэл ажлын хүрээнд Даралт хэмжилтийг дадал болгоё! сарын аяныг Монгол орон даяар 2019 оны тавдугаар сарын 1-нд олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхэлсэн.
Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн үр дүнд нь Улаанбаатар хотын бүх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудыг илүү чадавхжуулж, даралт хэмжих аппарат хэрэгслээр бүрэн хангажээ. Даралт ихсэлт, цус харвалт, зүрх судасны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөв дадал, цогц мэдээлэл иргэдэд олгох чиглэлд ч чамгүй амжилт гаргалаа. Энэ хэрээр эрүүл мэнддээ санаа тавьдаг, өөрийгөө болоод өрөөлийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ухамсартай иргэдийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Үндэсний статистикийн хорооны албан хаагчид Даралт хэмжилтийн сард нэгджээ.

Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оны тавдугаар сараас эхлэн жил бүрийн энэ сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлажээ. Одоогоор 100 гаруй улс орон тус аянд нэгдээд байгаа аж.
Манай улсад Монголын даралт ихсэлтийн нийгэмлэг, Оном сангаас хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Тус аяныг зохион байгуулагчид Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад мэдээлэл өгсөн байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ