Биеийн дохио сануулгаа тайлж уншиж сурья

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Чих шуугих

Чих шуугих шалтгаан янз бүр боловч чихний гадна, дотор талд идээт үрэвсэл гарах, булагтах, хулхи ихсэх болон цусны даралт өөрчлөгдөх, цус багадах, нойргүйдэхэд болон мэдрэлийн ядаргаанд орох үед илэрдэг. Хүүхдийн чихэнд хорхой шавж орох, настай хүмүүсийн хувьд нас ахиснаас үүдэлтэй чих шуугих тохиолдол бий. Чих шуугих ихэсвэл эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн энэ үед кальци, витаминаар баялаг навчит ногоог хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Зовхи татах

Хүний нүдний доод зовхи татахад баяр гомдлын аль нэг нь тохиох нь гэж тайлдаг. Гэвч хүний биед магни, кальци дутагдан ядаргаанд орсон үед энэ рефлекс илэрдэг. Тиймээс магни, кальциар баялаг хүнс, зөгийн бал, арвайн гурил, хөц будаа хэрэглээрэй.

Хамар загатнах

Хамарт бэлэг эрхтэн болон хэлүүнд байдаг эд эстэй төстэй хөндий эд эс байдаг. Эд эсүүд нь хоорондоо холбоотой. Бэлэг эрхтний ариун цэвэр хангалтгүйгээс загатнах зэрэг тав тухгүй байдал үүсдэг. Энэ нь хамар загатнахад ч нөлөөлнө. Тиймээс усанд орох, ариун цэврийг сахих шаардлагатай.

Хүзүү гоёодох

Хүзүүний хөдөлгөөнийг зохицуулдаг захын мэдрэлийн ширхэг гэмтсэнтэй холбоотой байдаг. Уг гилжийлтийг засахын тулд хүзүүгээ хамаагүй хөдөлгөж, мушгих, татах зэргээр эмчлэх оролдлого хийх нь гэмтлийг улам даамжруулах осолтой. Өвдөлт хамгийн их мэдрэгдэж буй газар өвчин намдаах эм бүхий наалт тавих, йодоор тор зурах зэргээр эмчилгээ хийдэг.

Эрүү загатнах

Эрүү нь эр бэлэг эрхтэн болон эмэгтэй хүний хэлүүгээр дамжих энергийн уртрагт ордог байна. Эрүү загатнах нь бэлгийн харьцаанд орох хүсэлтэй байгаагийн шинж.

Гарын алга загатнах

Гарын алга загатнах нь элэг болоод нойр булчирхай, мэдрэлийн эсэд өөрчлөлт орж байгаагийн илрэл байх нь.

Хөх загатнах

Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх гэж буйн дохио. Эрчүүдийн хөх загатнах нь түрүү булчирхайн шүүс болон төмсөг дэх үрийн шингэн зогсонги байдалд орохын шинж аж.

Зогисох

Зогисолт нь нярай болон хүүхэд насанд нэлээд ховор тохиолддог. Харин насанд хүрэгчдэд элбэг тохиолдох авч өөрөө аяндаа зогсдог. Зогисуулахын гол шалтгаан бол ходоод хоол, архи, тамхи эсвэл агаараар дүүрэх явдал бөгөөд тухайн үеийн биеийн /Ходоодны/ температураас шалтгаална. Мөн сэтгэцийн шалтгаанаас болж үүсэх нь бий.

Чих загатнах

            Үтрээний орчим болон шээсний сувагт үрэвслийн процесс эхэлсний тэмдэг. Чихний дэлбээ нь бүх эд эрхтэн болон бие организмын системийн тусгал юм. Чихний хүхрийн боловсролт нь бэлэг эрхтнээс гарах шингэний боловсруулалттай адилхан. Мэдрэлийн төвийн удирдамж нь яг ижил байдаг. Үтрээ болон шээсний сүвийн загатнаа нь чихний хүхрийн найрлагад өөрчлөлт оруулснаар чих улайх загатнахад нөлөөлдөг байна.

Найтаах

Хамрын салст бүрхэвч цочирсны улмаас хамар болон амнаас гарах агаар хуй салхи мэт маш их хурдтай гадагшлах үйл явц юм. Харшил, хамрын полиперин ургамлын тоос, тоос шороо, амьтны үс хялгас зэрэг юм. Үүний зэрэгцээ үс самнах, хөмсөг засах, хоол идэх, нүдээ нухах, даарах гээд санаанд оромгүй үйлдлүүд найтаах шатлгаан болдог байна. Мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн үед эсвэл жирэмслэсэн үед гормоны хэмжээ өөрчлөгдөхөд найтаах нь ихэсдэг.

Цацах /хахах/

Шингэн юм буруу хоолой руу ороход болон амьсгаа давхцах, багтрах үед цацдаг.

Хүйс орчмоор өвдөх

Нарийн гэдэс өвдөх мэдрэмж нь ихэвчлэн хүйс орчмоор өвдөж мэдрэгдэнэ. Энэ хэсгээр үргэлжилсэн өвчин мэдрэгдэх эсвэл тонгойх, явахад хэцүү байвал яаралтай эмчид хандаарай.

Хавирганы доор өвдвөл

            Бөөрний өвчнийг нурууны өвчинтэй андуурах тохиолдол байдаг. Бөөрний өвчний үед хавирга дор гүнзгий мэдрэгддэг ялгаатай. Мөн хөл рүүгээ мэдрэгдэх тохиолдол ч бий. Харин булчингийн өвчин бөөрнөөс доош хэсэгт мэдрэгдэнэ.   

Нойр булчирхай

Гэдэсний дээд төв хэсгээр өвчин мэдрэгдэж байвал нойр булчирхайтай холбон үзэх тохиолдол бий. Түрүү булчирхайн хүнд хэлбэрийн өвчний үед хэвлий орчим бүхэлдээ өвдөх мэдрэмж хүртэл мэдрэгдэнэ. Ялангуяа дээрх өвчний мэдрэмж нуруугаар хэвтэх, эсвэл хоол идсэний дараа нэмэгдэж байвал түрүү булчирхайн асуудалтай шууд холбож үзэх боломжтой.

Цээжээр дарах, зүүн гар өвдөх

 Зүрхээр өвдөхөд цээжээр дарах, ялангуяа зүүн гар дагуу өвдөж мэдрэгддэг. Мөн хүзүү орчим өвчин мэдрэгдэнэ. Зүрхний өвчний улмаас мэдрэгдэх таагүй мэдрэмж нь биеийн хөдөлгөөн, эсвэл амьсгалаас үүдэлтэйгээс эрс тэс ялгаатай байдаг.

Цээж өвдөх

 Уушги өөрөө өвдөж чаддаггүй эрхтэн. Учир нь мэдрэлийн захууд байдаггүй аж. Гэхдээ энэ эрхтэн хэвийн бус байвал цээж орчмоор өвдөж эхэлнэ. Мөн ханиалгаж, амьсгал авахад хэцүү болно.

Гэдэсний баруун дээд хэсэг өвдөх 

Гэдэсний баруун дээд хэсгээр өвдөж байвал цөсний хүүдий, эсвэл элэг өвчилж байгааг илтгэнэ. Мөн нурууны энэ чиглэлд өвчин мэдрэгдэх талтай. Элэгний өвчлөлийн үед ам гашуун оргих, шарлах зэрэг хүндрэлүүд илэрч болно

Хэвлийн баруун доод хэсгээр өвдөх

Мухар олгой нь хэвлийн баруун доод хэсэгт байрладаг. Мухар олгой үрэвсэхэд хэвлий тэр чигээрээ бүхэлдээ, эсвэл баруун хэсгээр өвдөнө. Мөн баруун хөл рүү өвчин мэдрэгдэнэ. Дотор муухайрах, бөөлжих, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Хавирганы доод хэсэг, хэвлий өвдөх

 Гэдэсний өвчлөлийн үед хэвлий орчмоор буюу хавирганы доод, дунд хэсгээр өвчин мэдрэгдэнэ. Мөн нуруу орчмоор өвчин мэдрэгдэх талтай. Хоол боловсруулах эрхтэн, эсвэл гэдэсний өвчлөлийн үед мэдрэгдэх мэдрэмжийг зүрхний өвчлөлийнхтэй андуурах тохиолдол их гардаг.

Хэвлийн баруун талд өвдөх

Хэвлий орчим, баруун тал руугаа чиглэсэн өвчин мэдрэгдэж байвал бүдүүн гэдэс өвджээ. Мөн байнгын өтгөн хатах нь бүдүүн гэдэсний өвчлөлтэй холбоотой.  

 

Нийтэлсэн: 2019-05-07 11:25:06

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.