Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бор-Өндөр, Дархан суманд боловсрол, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зургаан аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдох тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн актаар 24,034,183 төгрөгийн илүү цагийн болон бусад төлбөрийг нөхөн олгуулахаар шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.