Шатахуун түгээх станцууд /ШТС/ шатахуун дутуу шахдаг гэсэн хардлага жолооч нарт байдаг. Тэгвэл жолооч та тухайн ШТС дахь түгээгүүрт Стандарт хэмжил зүйн газрын /СХЗГ/ улсын байцаагчийн баталгаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг лавлаж, огноог нь харахад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог.
Гэрчилгээг олгохдоо явуулын хэмжигч багажны тусламжтайгаар “MNS-3015-2014” стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Ингэхдээ ШТС дахь түлш олгож буй бүх хошууг шалгадаг байна.
Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Стандарт, хэмжилзүйн газраас баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын байцаагчийн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байршуулах үүрэгтэй. Тиймээс иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэх боломжтой юм.
Стандарт, хэмжил зүйн газраас жил бүр ШТС-уудад хавар, намар шалгаж, баталгаажуулалт хийдэг байна. Ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байна.
Энэ хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагч Петровисийн 16-р шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад нь зарим зүйлсийг тодрууллаа.
Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаа: “Манай Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн албанаас явуулын хоёр машин, нэлээн олон шалгагч, баталгаажуулагч улсын байцаагчдын бүрэлдэхүүнээр жилдээ хоёр удаа энэхүү ажлыг явуулдаг. Энэ удаагийн ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байгаа юм. Өнөөдөр Петровисийн ШТС дээр ажиллаж байна. Тухайн ШТС-ын бүх хошууг шалгаж баталгаажуулаад стандарт хангаж байвал лац ломбоо тавьж, гэрчилгээ олгодог. Энэ шалгалт зургаан хугацаатай тогтмол хийгддэг бөгөөд энэ баталгаажуулалт нь дараагийн баталгаажуулалт хүртэл хүчин төгөлдөр байдаг. ШТС-уудын хувтд лац ломбыг хөндөх эрх байхгүй. Нөгөө талаас иргэд, хэрэглэгчид улсын байцаагчийн баталгаажуулсан түгээгүүрээр үйлчлүүлж буй эсэхээ гэрчилгээг нь хараад мэдэж болно” гэлээ.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун станцуудыг шалгаж баталгаажуулах юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ