“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА”
СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
(2019 ОН)
Нэг. Зорилго, сэдэв, хамрах хүрээ
Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж, 2022 он хүртэл жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эссэ бичлэгийн уралдааныг 2019 онд “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчид оролцох боломжтой.
Хоёр. Эссэнд тавигдах шаардлага
- Агуулгын шаардлага:
- Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;
- Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх;
- Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;
- Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх;
- Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх.
- Хэлбэрийн шаардлага:
- Хуудасны тоо 2-3 нүүр;
- Цаасны хэмжээ: А4, цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15мм;
- Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5;
- Эссэний нүүрэнд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.
Гурав. Уралдааныг дүгнэх, шалгаруулах
Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна.
Дөрөв. Шагнал урамшуулал
I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч),
Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч)
Тав. Эссэ хүлээн авах хугацаа, хэлбэр
Уралдаанд ирүүлэх эссэг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1730 цаг хүртэл хугацаанд [email protected] хаягаар хүлээж авна. Эссэг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын албан ёсны цахим хуудас болон (11)321802 дугаарын утсаар лавлана уу.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ