Эрхзүйт төрийн алтан тоонотын тулгуур багана болсон эрхэм хүндэт татвар төлөгч Та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Төр оршин буй дор татвар буй гэж үгтэй. Монгол орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулах эдийн засгийн гол хөшүүрэг нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний үүргийнхээ дагуу эрхэм таны төлж буй татвар билээ. Монгол Улс, Нийслэл хотын маань хөгжил цэцэглэлт, түүхийн ул мөр, шат гишгүүр бүхнээс салгаж үл болох тулгуур нь Татвар гэдэгтэй маргахын аргагүй.
Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд Нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй эрхлэгч иргэн, компани, групп, корпорацуудын дийлэнх олонх нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг билээ.
Энэ онд Монгол Улсын Засгийн газар Татварын багц хуулийг шинэчлэн батлуулж, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг хууль тогтоомжид тусгаснаар татварын хувь хэмжээ буурах, татварын алба ил тод, нээлттэй ажиллах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэх боломжтой болсон.
Монгол Улс, нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн шинэ чиг хандлага, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ямагт нэр төртэйгөөр биелүүлдэг татвар төлөгч Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ