
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон зургаан дүүрэгт ажиллах орон тооны бус 4604 ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ бүтээлч өдрийн мэндийг энд хүрэлцэн ирсэн та бүхэнд хүргэе. Өнөөдөр бидний энэ танхимд хуран чуулсан зорилго маш тодорхой. Бид хамтдаа нэг л зүйлийн төлөө нэгдэн нийлж, агаарын бохирдлыг бууруулахын төлөө хүчээ нэгтгэхээр цуглаад байна. Агаарын бохирдлыг бууруулах гэдэг хүнд хэцүү бөгөөд нарийн төлөвлөгөө, тооцоолол, нэгдсэн бодлого, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардсан энэ ажлыг ганц төрийн байгууллагууд шийдвэрлэнэ гэж зорих нь учир дутагдалтай гэдгийг өнгөрсөн хэдэн жилийн түүхэн сургамж бидэнд хангалттай нотолж харууллаа. Тиймээс Засгийн газрын тогтоолоор энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, түлүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байгаа нэн чухал хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгараад байна” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг тусган, хэлэлцүүлж эцэслээд, БОАЖ-ын сайдад хүргүүллээ. Саяхан бид холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцаж, тус тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй эрсдэлүүд, нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, тодорхой шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж ажилласан. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал гэдгийг дахин хэлье. Цаашдаа төр, хувийн хэвшлийнхэн, олон нийтийн байгууллага, ард иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэн, нэгэн зүгт харж, нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллахаас өөр гарцгүй, хариуцлагатай цаг үеийн өмнө ирээд байна” гэж бүх нийтийг уриалсан юм.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон тооны бус ажилтнууд авч агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг танилцуулж, сурталчлах, цаашлаад иргэд өөрсдөдөө хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ