Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр /2019.05.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Энэ жилийн хаврын мод тарих арга хэмжээний хүрээнд 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, анги хамт олон 10 төрлийн 3000 гаруй мод, бут сөөг тарих хүсэлтээ ирүүлснийг холбогдох байгууллагаас баталгаажуулжээ. Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь ус, агаар мэт хэрэгтэй ажил гарцаагүй мөн боловч тарьсан модоо усалж, арчилж, тордож, ургуулах ажлыг давхар байнга хийхгүй бол төдий л үр дүн гарахгүй байгааг энэ өдөр олон хүн хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хаврын мод тарих үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээний үеэр “Нийслэлийн 83 байршилд цэцэрлэг ногоон байгууламж байна. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн сайжруулах, Монголын ургамал судлаачдын туршилт судалгаагаар батлагдсан үр дүнтэй арга технологийн дагуу мод, бут сөөг тарьж, тооцоо судалгаатайгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагынхны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллахаар болж байгаа. Уулын модыг буулгаж авчраад, Улаанбаатарт булшилдаг байж таарахгүй. Тарьсан модоо зүгээр л хөрсөнд суулгаад орхих биш, байнга арчилж, тордон, өсгөж үржүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хий дэмий хоосон зүйл болж үлдэхгүй, эргээд үр дүнгээ өгдөг байхад бид хаана хаанаа анхаарах учиртай. Тиймээс өнгөрсөн жил тарьсан моддын хэдэн хувь нь ургаж төлжсөн талаарх мэдээллийг нэгтгэн гаргуулж байгаа. Цаашид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээний ажлуудыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтарч хийнэ” хэмээн онцоллоо.

Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслан, Их, Бага Баяны ам, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэр дэх “Мөрөөдлийн ой” төслийн талбайд мод тарих, ойжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ