Харааны бэрхшээлтэй иргэд цахимаар мэдээлэл авах боломжийг эрэлхийлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах семинар боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоолд зааснаар “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”-ын 3.4.5 дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт тусгасан байдаг байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийн хүртээмжийн тухай семинар “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд өнгөрсөн долоо хоногт боллоо.
Семинарт Телевизүүдийн холбоо, цахим сайтуудын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд, тусгай хэрэгцээт боловсролын байгууллага, харилцаа холбооны компаниуд гэх мэт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй байв. Энэ удаагийн семинараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит арга хэмжээ авахын тулд телевизийн мэдээ дэх дохионы хэл хадмал бичгэн тайлбар нэмэх болон цахим хуудасны хүртээмжийг сайжруулах дээр төвлөрч ажиллах зорилго бүхий уулзалт болж өнгөрлөө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаардлагатай билээ.
Монголын нийгэмд цахим орчин эрчимтэй хөгжиж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимтай харилцах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундаас харааны бэрхшээлтэй иргэд технологи дээр ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд нэн тэргүүн анхаарах шаардлагатай гэдгийг тус семинарын үеэр онцолж байлаа.
Харааны бэрхшээлтэй иргэд цахим мэдээллийн сайтаас мэдээлэл авах боломж яг одоогийн байдлаар огт байхгүй байгааг мөн онцолж байсан юм. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан цахим мэдээллийн сайтуудад “WCAG2.1” программыг нэмж оруулах талаар хэлэлцэж, тухайн ажлыг хэрэгжүүлэхэд Монголын хараагүйчүүдийн холбооноос туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Өнгөрөгч оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монголд нийт 46 958 төрөлхийн, 58 733 олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 11 519, сонсголын бэрхшээлтэй 8439 иргэд байдаг. Эдгээр иргэдэд мэдээ, мэдээлэл авах эрхийг хангах нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг юм. Цахим мэдээллийн сайтын хүртээмжийг сайжруулахад цахим хөгжүүлэгч програм болох “Dreamweaver”, “Wordpress” программууд дээр ажиллах шаардлагатай юм байна. Цахим мэдээллийн сайтууд харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэхдээ хуудасны гарчиг, хуудасны бүтэц, өнгөний тодосголт, зургийг тайлбарласан текст, энгийн бүтэцтэй хүснэгт, линкийн тайлбар, үсэг зургийн хөдөлгөөнт мэдээлэл, видеонд бичигт тайлбар дээр анхаарах хэрэгтэй байдаг байна. Тэгвэл телевизийн мэдээллийг хүргэхдээ сул сонсголтой болон огт сонсголгүй иргэнд зориулсан хадмал тайлбар, дохионы орчуулга, дуут тайлбарыг нийтлэл нэвтрүүлэгтэй оруулсан байх ёстой аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдэх, мэдээлэл авах өргөн боломж нээгдэнэ хэмээн үзжээ. Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөлд Япон улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад туршлага, судалгаа солилцон ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ