C1 телевизийн хөтлөгч, сэтгүүлч С.Халиунаа экстрим спортоор хичээллэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Ууланд алхдаг, адирдаг, түргэн урсгалт голын завиар хичээллэж хоёр дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа гээд л. Телевизийн их ажлын хажуугаар спорт тэр дундаа экстрим спортоор хичээллэж мэргэжлийн тамирчин болсон байна.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийн өгүүлжээ.
"Экстрим спорт сонирхдог хүсэл сонирхлоороо нэгдсэн 9 хүний бүхэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Монголын Раффтингын холбооныхон аялалдаа гарахад бэлэн боллоо.2013 оноос хойш Монгол улсдаа Раффтинг хэмээх түргэн урсгалт голын завины төрлийг хөгжүүлсээр ирсэн хамт олон маань Австрали улсад зохион байгуулагдаж байгаа Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
2018 онд Япон улсад зохиогдож байсан Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан.Японы Раффтингын холбооныхон Монгол улс анх удаа оролцож байгаад баяр хүргээд ирээдүйн хүчтэй өрсөлдөгчид гэж харж байна гэж хэлэхийг сонсох сайхан байсан. Миний амьдралын аяллын сайхан түүхүүдийг бичилцэж байдаг энэ хамт олноороо бахархдаг.

Олон ч аялалд бид хамт явжээ. Энэ удаа Дэлхийн аваргын тэмцээнд явах болсондоо туйлын баяртай байна. Хэдийгээр багийн спортыг дэмжинэ гэж хэлдэг ч тодорхой хэдхэн спортыг түлхүү дэмждэг нь жаахан тиймхэн л санагддаг. Шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүдээ дэмжээд яваасай л гэж хүсдэг. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.Монгол улсын минь нэр 2 дахь удаагаа Дэлхийн аваргын тэмцээнд бичигдэх нь ээ. Дараа дараагийн тэмцээнийг дэмжин ажиллана гэсэн компаниуддаа баярлалаа. Бидний зарим нислэгийн зардлыг ивээн тэтгэж байгаа МИАТ компанидаа баярлаллаа. Би нь С1 телевиз рүүгээ мэдээлэл байнга явуулж байх болно" гэжээ.


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ