
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй ажлын албаныхан өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, үйл ажиллагаагаа уялдуулах, цаашид тулгамдаж байгаа олон асуудлуудыг хамтарч шийдэх ажил хэрэгч уулзалт болж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үйлдвэр, технологийн паркууд, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн оновчтой бодлого чухал нөлөөтэй тул та бүхэнтэй хамтран зарим шийдлүүдийг гаргах хэрэгтэй байгаа юм. Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Үүнд Засгийн газар, салбарын яамны оролцоо чухал. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, нийслэлийн тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна” гэлээ.

Талууд мал эмнэлгийн лабораторийн болон үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл дэх эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хурдацтай эхлүүлэх тал дээр хамтрахаар боллоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хотын удирдлагын зүгээс санал тавьсан төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа нэгтгэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ