Холливудын алдарт жүжигчин, кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын шашинтан, Ренбүүчи Стивен Сигал Батсүхийн Эрдэнэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд багагүй хугацааг үдэж байна. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ. Тэгвэл Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал “LUMINARY AWARD” БУЮУ “ГЭРЭЛТ ОД” хэмээх шагналын анхны эзнээр тодорчээ.
Уг шагналыг жүжигчин залуу хүртээд тун удаагүй байгаа бөгөөд түүний гэргий үзэсгэлэнт монгол эмэгтэй Б.Эрдэнэтуяа энэ тухайгаа өөрийн нүүр номонд хуваалцжээ. Тэрээр:
“Бидэн хоёр Малайз улсын засгийн газрын урилгаар алдарт Борнео арал дахь Саравак мужийн Күчин хотод 2 жил тутам зохион байгуулагддаг Зүүн Азийн Олон Улсын Кино Фестивальд хүндэт зочноор оролцоод ирлээ. Ханийн минь дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр, бүтээл зүтгэлийг нь үнэлж, кино урлаг, тулааны урлагаар дамжуулан түмэн олныг гэрэл гэгээ, сайн сайханд үлгэрлэн дагуулсан хэмээн сайшааж, “Luminary Award” буюу “Гэрэлт Од” хэмээх шагналын анхны эзнээр өргөмжлөн шагнасныг энд хуваалцахад таатай байна.
Сайхан ханьдаа баяр хүргэж, саарыг ямагт ялан дийлж, саруул ухаанаар үргэлжид дагуулж, сайн сайхны түүчээ мөнхөд байж, саран наран мэт олныг үүрд гийгүүлж явахын дэлгэр сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!
Husband and I had the pleasure to be the guests of honor for the AIFFA 2019 (ASEAN International Film Festival and Awards) in Kuching, Sarawak, Malaysia. My husband became the first person to receive the Luminary Award from this festival for his devotion and contribution to the world of film making, and for leading people in the path of light, compassion and wisdom through movies, music, martial arts and philanthropy.
I would like to congratulate my husband in all of his great achievements in life and wish him to always be that great man that he is, who triumphs over evil, casts light on darkness, brightens and guides the way for all to reach happiness and harmony through wisdom, love and compassion.
хэмээн бичжээ. Ингээд хосуудынхаа гэрэл зургуудаас толилуулж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.