
Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38,232 хүүхэд элсэнэ. Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44 дүгээр тушаалыг үндэслэн зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 245 ерөнхий боловсролын сургууль байгаагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангид элсэгчдийн бүртгэлийн үйл ажиллагааг тухайн сургууль дээр нь 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.
Уламжлалтаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хвь болон хуулбар
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлтээр материал шаардаж болно.
Энэ хичээлийн жилийн хувьд цахимаар зөвхөн Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 15 сургуульд элсэн орох 1-р ангийн сурагчдын бүртгэл, элсэлтийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн https://parent.esis.edu.mn системээр зохион байгуулах юм.

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн хувьд цахимаар илгээсэн хүсэлтийг Сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шийдвэрлээд хариуг эцэг эх, асран хамгаалагчдад бүртгүүлсэн https://parent.esis.edu.mn систем болон утсаар мэдэгдэнэ.
Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд хамран сургах тойргийн сургууль дээрээ эцэг эх, асран хамгаалагч нар нь өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг анхаарна уу.
Нэгдүгээр ангид орох 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.
Харин 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэж Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ