Энэ сарын 14-ны шөнө 22 цагийн орчимд “Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг Тус тоотод суух, нагац ах “Ш” /эр.51н/ нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.
Нагац ахдаа зодуулж гурван хуруугаа тасдуулсан гэх охин яг одоо ГССҮТ-д хагалгаанд орж байгаа бөгөөд уг хагалгаа шөнийн 02 цагт эхэлжээ. Хагалгаанд ГССҮТ-ийн эмч нар болон ӨМЗО-ын мэргэжлийн эмч нар хамтарч хагалгаа хийжээ.
Мөн охин толгойндоо хоёр оёдол тавиулсан бөгөөд заазуураар цавчуулахаас хамгаалж гараараа хааж хуруугаа тасдуулсан байж болзошгүй хэмээх мэдээллийг охины эмээ өгсөн байна.
Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Мөн тухайн этгээдэд өгөх ял шийтгэлийг охины гэмтлийн зэргийг тогтоогдсоны дараа шийдэгдэнэ хэмээн мэдээллээ.
Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Хүүхдийн хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан байдалтай ирсэн. Охинд өчигдөр орой яаралтай мэс засал хийж, баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс засал хийлээ. Өглөө үргэлжлүүлэн мэс засал хийсэн бөгөөд охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай. Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн байна гэж мэдээлэв.
Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ