эр бүлийн хосуудыг судлаад мэргэжилтнүүд хүүхнүүд хошин шогийн мэдрэмж өндөртэй эрчүүдээс салж явах нь ховор болохыг анзаарчээ. Гэр бүлийн хоёр ширүүхэн үзэлцсэн ч ийм зүйл болдоггүй аж. Судлаачид “Эмэгтэйчүүдийн 87 хувьд нь эр хүний хамгийн үнэт чанар бол гадаад төрх, оюун ухаан, материаллаг байдал бус харин хөгжилтэй байдал юм. Тиймээс та эмэгтэй хүний инээдийг хүргэх чадвартай бол тэр таныг хайрлах болно” хэмээн өгүүлэв.
Эмэгтэйчүүд эр хүний энэ зан чанарыг яагаад тэргүүн эгнээнд тавьдагт тодорхой тайлбар одоогоор олдохгүй байгаа гэнэ. Хошин шогийн мэдрэмжтэй байх нь амьдралыг өөдрөгөөр харж, аливаа нөхцөл байдлаас гарах гарцыг олоход тустай учраас тэр болов уу. Сэтгэл судлаачид “Хэрэв тухайн эрэгтэй марзагнаж чаддаг бол түүнийг эмэгтэй нь орхихгүй гэсэн магадлал маш өндөр. Тэд ам мурийсан ч гэсэн хамтдаа байх болно” гэж мэдэгджээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.