“МОНГОЛЧУУД БА ШАШИН” СЭДЭВТ БАГА ХУРАЛ ВЕНА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 “Монголчууд ба шашин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Вена хотноо 2019 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус бага хурал нь Орду судалгааны групп-ээс зохион байгуулдаг цуврал арга хэмжээний нэг юм.

Энэ удаагийн бага хурлыг Австрийн Шинжлэх ухааны академи, Венийн их сургууль, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Вена хотноо анх удаа зохион байгуулж байна.

Тус бага хуралд Гумболдтийн их сургууль, Оксфордын их сургууль, Йерусалимийн их сургууль, Хоккайдогийн их сургууль, Монгол Улсын их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудыг төлөөлж нийт 30 судлаач оролцож, Монголын түүхэнд шашны гүйцэтгэсэн үүрэг, онцлогийн талаарх судалгааны илтгэлүүдээ танилцуулж байна.

Нийтэлсэн: 2019-05-16 12:03:05

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.