Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хөгжлийн газрын захирал С.С.Шухно тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна.
Өнөөдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр талын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн, уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтарсан Ажлын хэсгийн 3 дугаар хуралдааныг энэ оны 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулахаар тохиролцсоны сацуу хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Евразийн эдийн засгийн комиссын төлөөлөгчид ирэх өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцох юм.

Евразийн эдийн засгийн холбоо нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армен зэрэг 5 орныг бүрэлдэхүүндээ багтаасан бүс нутгийн томоохон эдийн засгийн интеграцийн байгууллага юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ