Өдөр бүр уулзаж, болзож, завдал л гарвал цугтаа хонодог байсан ч хамтдаа амьдарна гэдэг ямар болохыг та төсөөлөө ч үгүй байгаа. Ямар ч байсан та хоёрын харилцаанд тодорхой өөрчлөлтүүд гарах нь үнэн, тэдний зарим нь эерэг, зарим нь сөрөг байх болно. Та юунд бэлэн байх ёстой вэ: Та хоёр хоёулаа өөр хурдтай гэдгийг сана Та магадгүй түүнтэй хамт амьдарснаар илүү дотно байж, хамтдаа хийнэ гээд чадаагүй байсан зүйлсээ амжуулна гэж бодож байгаа. Гэхдээ зөвхөн гарахдаа бэлдэхдээ л та түүнээс өөр хурдтай гэдгээ мэдэрнэ. Хамт удаан амьдраад ирэхээр аливааг илүү түргэн гүйцэтгэдэг нэг нь бүх зүйл дээр бачимдаж эхэлдэг. Харин арай удаан хийдэг нь нөгөөхөө гүйцэх гэсээр залхдаг. Хэдий энэ жижигхэн асуудал мэт боловч, танд хамгийн их тээр болж болох юм. Урьд нь та хоёр хамтдаа хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ хэсэг хугацааны дараа хийдэг байсан бол, одоо хамт байгаа гэдэг шалтгаанаар тэр дор нь бодож байснаа биелүүлэхийг хүснэ. Гэтэл нэг өдөр та шөнийн цэнгээний газар ормоор санагдсан ч, хайрт чинь ядраад байж болно. Энэ мэтчилэн хүссэнээр чинь болохгүй зүйл олон бий. Гэхдээ тэглээ гээд шантрах хэрэггүй, та зүгээр л хүн бүр өөр өөрийн гэсэн хурд, тэнхэл бий гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Өмнөхөөсөө секс хийх нь багассан мэт санагдана Гэвч үнэндээ тийм биш юм. Та хоёр хамт хонох бүртээ секс хийдэг байсан. Гэхдээ тэр нь долоо хоногт 2 эсвэл 3 байдаг байсан. Харин одоо бол та хоёр шөнө бүрийг хамт өнгөрүүлж байна. Тиймээс зарим шөнүүдэд зүгээр л амрахыг хүсэх нь зүй хэрэг. Тиймээс секс хийлгүй өнжих шөнүүд урьдынхаасаа олширно. Тэр албаар таны уурыг хүргэх гээд байгаа юм шиг санагдах болно Тэр оймсоо орныхоо доогуур хийж орхих зуршилтай байж. Харин та бүх оймсийг нэг шүүгээнд эмх замбараатайхан эвхээтэй байгаасай гэж хүсдэг. Энэ талаараа ч түүнд хэлнэ. Гэхдээ сурсан занг яаж сураар боож болох билээ. Энэ мэтчилэн гэр ахуйн асуудлын тал дээр та хоёр эрс өөр зуршил, зарчимтай бол зөрчил үүсэх магадлалтай. Тиймээс таныг самнаасаа даахиа авч, идсэн хоолны тавгаа тэр дор нь хурааж бай гэж хичнээн хэлсэн ч тэр үргэлж түүнийг санаад байх нь юу л бол. Энэ үед тэр яг л таныг албаар уурлуулах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болно. Хамтран амьдрах гэж байгаа бол та цэмцгэр байдалд дассан шиг, тэр ч бас бага зэрэг замбараагүй байгаад сурчихсан гэдгийг ойлгож өөрийгөө бухимдуулахгүй байх хэрэгтэй. Та заримдаа ганцаараа байхыг хүснэ Хэн нэгэнтэй цуг амьдраад ирэхээр өөртөө гаргах цаг зав багасдаг. “Би зүгээр л ганцаараа гадуур алхмаар байна” гэж хэлэх хэрэг танд ч, түүнд ч гарна. Энэ нь бие биенээсээ уйдсан гэхээсээ илүү жаахан юм бодож, өөртэйгөө ярилцах хэрэгтэй байгааг илтгэж байгаа юм. Та хоёр бие биенээ илүү их санадаг болно Хааяа ганцаараа баймаар санагдах ч, хамтдаа амьдраад ирэхээр, нэг оройг л өөр өөр газар өнгөрүүлвэл маш удаан хугацаанд тусдаа байсан юм шиг санагдана. Та түүнгүйгээр хэн ч биш юм шиг сэтгэгдэл төрөх вий. Хосууд хамт удаан байх тусмаа илүү гүн холбоотой болдог. Гэхдээ энэ бол сайн хэрэг. Та илүү хартай болно Урьд нь та түүнийг завгүй, эсвэл өөр ажилтай гэж хэлэхэд нь нэг их юм бодолгүй өнгөрүүлдэг байсан. Харин одоо, түүнийг найзуудтайгаа зугаацаж, таныг ганцааранг чинь гэртээ үлдээх тоолонд та хардаж эхэлнэ. Тэгээд та түүнийг өөртэйгөө цуг байхыг хүсэхгүй байгаа мэтээр эндүү ойлгоно. Гэвч түүнд ч бас өөрийн гэсэн амьдрал хэрэгтэй, хамт амьдардаг болсон гээд бүх зүйлийг хамт хийх албатай биш юм. Эрх мэдэл, хүч чадлын тухайд Мэдээж та хоёрын нэг нь гэр цэвэрлэхдээ, төлбөр төлөхдөө, аливааг санахдаа нөгөөгөөсөө илүү байх болно. Харин тэгж арай их хариуцлага хүлээсэн нь өөрийгөө яг л асрагч эсвэл эцэг/эх болчихсон мэтээр төсөөлж ундууцах болно. Та хоёр хоёулаа ижилхэн. Нэг нь ямар нэгээр илүү байхад, нөгөө нь өөр нэг юмаар илүү байдаг гэдгийг ойлгож тэнцвэртэй байх ёстой юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ