Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо ажлын айлчлал хийж ажиллаа.
Ажлын айлчлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад оролцох зорилготой байв. Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын туслах ерөнхий захирал бөгөөд Европ, Төв Азийн төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Рахманинтай уулзлаа. Ноён Владимир Рахманины зүгээс тус бүс нутагт ХХААБ-ын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын асуудлаар үргэлж дэмжиж ажилладагт талархал илэрхийлэхийн сацуу өөрийн баримталж буй бодлогоо танилцуулж, цаашдын арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Үүнээс гадна айлчлалын үеэр Унгар Улсын Парламентын Монгол-Унгарын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват болон Хөдөө аж ахуйн яам, Гадаад хэрэг, худалдааны яамны удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Уулзалтуудын үеэр Монгол-Унгарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, мал эмнэлгийн чиглэлээр улам гүнзгийрүүлэх, Монгол мэргэжилтнүүдийг тус улсад сургах талаар санал солилцлоо. Мөн Унгар Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Биокомбинатын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээний талаар тохиролцож ажиллав.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ