Жил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл болж байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд нийтдээ дэлхийн 160 шахам орны 150 гаруй мянган оюутныг эгнээндээ нэгтгэсэн Москва хотын 7 их сургуульд зохион байгуулагдсан Олон улсын өдөрлөгт, тухайлбал Үндэсний судалгааны Москвагийн барилгын их сургуульд болсон “Олон Үндэстний өдөрлөг”, Оросын Улс түмний найрамдлын их сургуульд болсон “Баруун өмнөд гараг” фестиваль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны (их) сургуульд болсон “Олон үндэстний хоолны өдөрлөг”, Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын их сургуульд болсон “Улс түмний найрамдлын фестиваль”, Оросын технологийн их сургуульд болсон “МИРЭА-ийн ертөнц” фестиваль зэрэг арга хэмжээнүүдэд тухайн сургууль дахь Монгол оюутны нутгийн зөвлөлийн оролцоог дэмжин оролцсон байна. Эдгээр арга хэмжээний долоо дахь буюу “Бид энх тайвны төлөө” Үндэсний соёлын чуулган, фестиваль 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Москвагийн Политехникийн их сургуульд болов.
Фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан “Терроризм, экстремизм, хүчирхийллийн эсрэг” зурагт хуудасны, “Чиний хувьд чухамхүү хэн баатар вэ” видео танилцуулга, түүнчлэн “Урлагийн тоглолт” зэрэг уралдаан, “Үндэсний хоол”-ны амталгааны өдөрлөгт Москвагийн Политехникийн их сургуулийн Монгол оюутнууд идэвхитэй, амжилттай оролцож Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
“Манай сургуульд тавхан Монгол оюутан суралцаж байгаа ч тэд маань хэдэн арван оюутныг эгнээндээ нэгтгэсэн үндэсний нутгийн зөвлөлүүдтэй эн зэрэгцэн тус фестивальд оролцож байгаад, ялангуяа бусдыгаа манлайлан зохион байгуулж буй 2 дугаар курсын оюутан Б.Айданд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж Москвагийн Политехникийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн “Үндэсний соёлын чуулган, фестиваль” төслийн удирдагч О.В.Тимофеева арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд 40 шахам жилийн тэртээ Оюунбаатар, Зоригт зэрэг Монгол оюутнуудтай хамт суралцаж, нөхөрлөж, Монгол ахуй, үндэсний хоолны амт чанарыг мэддэг болсон тухайгаа дурсаж байв.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов. Тэрбээр фестивалийн үеэр Москвагийн Политехникийн их сургуулийн бэлтгэл курсын оюутан М.Билгүүн, нэгдүгээр курсын оюутан Б.Бүлтэн, хоёрдугаар курсын оюутан Б.Айдан, гуравдугаар курсын оюутан Е.Хосбаяр, Б.Ичинхорлоо нартай уулзаж эх орон, үндэсний соёл, монгол өв, ахуйгаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлээд сурлага, хүмүүжилд нь амжилт хүсэхэд “бид цөөхүүлээ, дээр нь фестивалийн шалгуурын дагуу үндэсний гурван нэр төрлийн хоол бэлдэхэд хүн хүч, хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байсны улмаас өмнө нь энэхүү арга хэмжээнд оролцож байсангүй. Энэ удаад Элчин сайдын яам зориуд анхаарч, дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн оюутнууд талархал илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хорь гаруй хотын иргэний 157 их, дээд сургуулиудад (Москва хотын 58 сургууль) 3000 гаруй Монгол оюутан суралцаж байгаа ажээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ