Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Архангай аймагт тавдугаар сарын 6-9-ний өдөр, Өвөрхангай аймагт тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болоход нь системтэй туслах багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэж, чадваржуулах зорилгоор зохион байгуулсан сургалтад Архангай аймагт 31, Өвөрхангай аймагт 26 багш хамрагдсаны дотор Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нар, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч, аймгуудын Боловсролын газрын мэргэжилтэн, МСҮТ-ийн багш, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан зэрэг нийт 57 хүн хамрагдаж санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргах чадавхыг дэмжих, тэдэнд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх сургагч багш боллоо.
Энэ үеэр сургалтын багийн гишүүд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг таниулах болон иргэдийн санхүүгийн мэдлэгт зориулсан мэдээлэл, ярилцлагыг орон нутгийн телевизүүдэд өгсөн. Мөн Архангай аймагт 100 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны талаар танилцуулга хийж, банк болон банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд үнэт цаасны зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өглөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ