Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулж, энэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийлээ.
Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МУ-ын ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаныхан оролцов. Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаатай танилцаж, үйлдвэрлэгчдийн саналыг сонссон юм.
Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний 120 гаруй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлаж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.
“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулагдах юм. Үүнд:
- Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;
- Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;
- “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг;
- Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;
- Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;
- Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”;
- Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;
- Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;
- “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг;
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ