Япон улс АНУ-гаас байлдааны 105 онгоц худалдаж авна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр “Япон улс АНУ-д үйлдвэрлэсэн байлдааны 105 онгоц худалдаж авахаар төлөвлөж байна. "Ингэснээр энэ улс Америкийн холбоотнуудаас хамгийн олон F35 онгоцтой улс болно. АНУ Батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх гэсэн Японы хүчин чармайлтыг дэмждэг. Сүүлийн саруудад бид их хэмжээний цэргийн техник хэрэгсэл илгээсэн” гэж Дональд Трамп хэвлэлийн хурал дээр ярьсан байна.
Японы Засгийн газраас АНУ-ын F35-А загварын 42 онгоц худалдаж авах анхны тушаалаа 2011 онд гаргаж байжээ. Түүнээс хойш өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард анхны баримтаар авахаар захиалж байсан 42 ширхэг F35-А загварын онгоцууд дээр нэмээд F35-А загварын 63, F35-Б загварын онгоц 42-ыг худалдан авна гэж мэдэгдэж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийж байгаа дөрвөн өдрийн төрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд Абэ Шинзотой дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэрбээр АНУ-ыг Ойрхи Дорнодтой яриа хэлэлцээ хийхэд нь зуучлагчаар оролцох үүднээс Иран улстай сайн харилцаатай байх гэсэн Японы Ерөнхий сайдын сонирхлыг дэмжсэн байна. Абэ Шинзо ойрын өдрүүдэд Иранд айлчилна гэсэн мэдээлэл байгаа юм.
Харин худалдааны салбарт АНУ-ын Японтой хийж байгаа худалдааны алдагдлын талаар дурдаад, авто машины салбарын талаар ярилцаж хэлэлцэнэ гэдгээ хэлсэн байна. Мөн энэ салбарт ирэх наймдугаар сар гэхэд ямар нэг тохиролцоонд хүрч мэдэгдэл гаргана гэсэн хүлээлттэй байна гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ