Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Бэсрэг наадам үзэж сонирхлоо. Бэсрэг наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж, О.Содбилэг нар оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм.
Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ баяр наадмын тоглолтыг толилууллаа. Уран нугаралт, “Морьтон” үзүүлбэр, цамын бүжиг зэрэг нь зочдын анхаарлыг татаж байлаа. Мал сүрэг нь бэлчсэн, үзэсгэлэнт тал нутагт гайхамшигт урлагийн тоглолт үзэж байгаадаа сэтгэл их хөдөлж байна хэмээн зочид сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглож, аймгийн начин Д.Төрбат түрүүлж, сумын заан Ц.Төмөрцоож үзүүрлэлээ. Үзүүр, түрүүний бөхийн шагнал болон хурдан морьдын уралдаанд түрүүлж, аман хүзүүдсэн морьдыг байлж УИХ-ын дарга Г.Занданшатар болон ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвас нар шагналыг гардууллаа. Үүний дараа УИХ-ын дарга, зочид, төлөөлөгчдийн хамт сурын талбайд очиж сум тавьсан юм.
Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Маргааш /2019.05.28/ өглөө чуулган “Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилнэ.








АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ