
Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өчигдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 ортой “Хүүхдийн эмнэлэг” нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэд, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 0-16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна” хэмээв.
Мөн “Энхтайван найрамдлын сангийн хамт олон өмнө нь манай Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэг барих гээд олон сайхан хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч энэ мэт олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт зэрэг эрүүл мэнд, боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлье” гэсэн юм Хотын захирагч нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараагаар 50 ортой хэвтэн эмчлүүлэх боломжтой хүүхдийн эмнэлэгтэй танилцан, тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэд, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 0-16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна” хэмээв.
Мөн “Энхтайван найрамдлын сангийн хамт олон өмнө нь манай Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэг барих гээд олон сайхан хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч энэ мэт олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт зэрэг эрүүл мэнд, боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлье” гэсэн юм Хотын захирагч нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараагаар 50 ортой хэвтэн эмчлүүлэх боломжтой хүүхдийн эмнэлэгтэй танилцан, тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсАНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ