Монгол Улсад такси үйлчилгээ анх үүсэж хөгжсөнөөс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Эдүгээ Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 10 компанийн 600 орчим такси байна. Эдгээр байгууллагууд “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартыг мөрдөн ажиллаж 1.5 сая хүн амтай их хотын завгүй иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж байна.
Албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлснээр зөв талдаа жолооны хүрдтэй, төлбөрийг баталгаатай хэмжих таксиметртэй автомашинаар үйлчлүүлэх, эд зүйлээ мартсан тохиолдолд эргээд олох, нэгдүгээр эгнээгээр түргэн шуурхай зорчих давуу талтай юм.
Үүнээс гадна Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаадын жуулчид нисэх онгоцны болон төмөр замын буудалд буугаад такси үйлчилгээг сонгодог. Иймд зочлох үйлчилгээний салбарт хамаарагдах такси үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Харилцааны ур чадвар, хандлагын хүч” сургалтыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулав.
Тус сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компанийн 200 жолооч хамрагдаж инээмсэглэл, биеийн хэлэмж, хандлага мөн урам зоригтой ажиллах, эрсдэлийн менежмент ба цагийн менежмент, стрессийг даван туулах зэрэг үйлчлүүлэгчид соёлтой боловсон үйлчлэх арга техникийг эзэмшлээ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ