Эдийн засагч Л.Наранбаатар болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гадна жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцсон гишүүд хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгө хэлбэрээр авахыг хүсч компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудыг огцрохыг шаардсан юм.
Жагсаал зохион байгуулах тухай зарыг “1072 хувьцаа” нэртэй сошиал сүлжээгээр олон хоногийн өмнө тараасан. Гэвч өнөөдрийн жагсаалд хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс хангалттай ирсэнгүй. Тодруулбал, 10 хүрэхгүй хүн л иржээ.
Л.Наранбаатар нь жагсаалын хандив нэрээр фэйсбүүк группийн гишүүн бүрээс 1000 төгрөг цуглуулж байсан бөгөөд жагсаалын үеэр нэг иргэн “1000 төгрөг төлөөд бүртгүүлчихвэл ногдол ашгаа бэлэн мөнгө болгож авна гэж ойлгосон учраас ирсэн” хэмээн ярьж байлаа.
Жагсаалын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн жирийн уурхайчин, ажилтны төлөөлөл Л.Наранбаатараас иргэдийг нийгмийн сөрөг хандлагад уриалахгүй байхыг хүсэж, компанийн ажилчдыг тайван ажлаа хийлгэхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн өмнө нь 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгсөн, хамтарсан ажлын хэсэг хүртэл байгуулсан гэлээ.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК болон "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтнууд ажлаа хийхэд нь саад болж буй Л.Наранбаатар тэргүүтнийг компанийн үүднээс холдохыг хүсэх үеэр Л.Наранбаатар зориуд бужигнаан үүсгээд амжив.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ