Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад хавсран суугаа Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайд нарын гэргий нарыг 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, Эмэгтэйчүүдийн дипломат клубын үйл ажиллага, зорилтыг танилцуулж, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монголыг хавсран ажиллаж буй Элчин сайд нарын гэргий нар нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулж буй Эмэгтэйчүүдийн дипломат клуб төрийн бус байгууллагын үйл ажиллагааг цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь өөрийн үйл ажиллагааг танилцуулах хүрээнд гадаадын Элчин сайд нарын гэргий нарыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн “Багваахай” төвд зочлуулж , хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцахуйн тохируулгын дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажиллагаатай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө тус төвийн явуулж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж амжилт хүсэв.

Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь Элчин сайд нарын гэргий нарыг Улаанбаатарт байх хугацаанд нь мөн улсынхаа түүх, соёлын зарим газраар, тухайлбал “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт, Богд хааны ордон музей, Гандан хийд зэргээр зочлуулав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ