Айлчлалын хүрээнд Франц улсаас амьд үхэр экспортлоход тавигдах эрүүл ахуйн гэрчилгээг тохирох зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэлээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн баг тус улсад эрсдлийн үнэлгээг хийсний үндсэн дээр уулзалтын үеэр эрүүл ахуйн гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү баримт бичгийг байгуулснаар Бүгд найрамдах франц Улстай хамтран мал аж ахуйн салбарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх цаашлаад монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа.
Мөн талууд хоёр орны хооронд хамтран ажиллах баримт бичгүүдэд шаардлагатай өөрчлөлтийг оруулан шинэчлэн байгуулах, хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийг энэ онд багтаан зохион байгуулах, Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэн олон улсын зах зээлд импортлох боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг тус улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Франц Улсын алдарт Адепта группын шугамаар сүүний чиглэлийн монбелиард үүлдрийн үхрийн аж ахуй, махны чиглэлийн лимүзин болон шаролез үүлдрийн үхрийн аж ахуйд тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж эдгээр үхрийн сүү, махны гарц, ашиг шимийн талаар туршлага солилцож хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн юм.



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ