Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал,
- 06.01-ний өдрийн 18.12 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.
- 06.02-ны өдрийн 19.30 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
- 06.02-ны өдрийн 23.05 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 28 дугаар хороо Хужирбулангийн замд Hyundai Starex автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 51 настай эрэгтэй Б, зорчигч 26 настай эмэгтэй Э, 56 настай эмэгтэй Ц, 58 настай эмэгтэй Ч нарын 4 хүн гэмтсэн,
- 06.01-ний өдрийн 19.45 минутын орчим Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг “Бутын шил” гэх газар / Сумын төвөөс зүүн тийш 3 км-т/ шороон замд Toyota Chaser маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, Ч нас барсан хэрэг,
- 06.03-ны шөнийн 01.54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 25-р гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барж, зорчигч 8 настай Ж гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2 осол онхолдох, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн хэрэгсл осолд өртсөн шатлгаан нөхцөлийг судлан үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой.
Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай.
Тухайлбал: нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ.
Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ