Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллага шалгаруулах ажлын удирдамж
- Нийтлэг үндэслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 136-р тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын 5.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ХХМТГ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлөөс хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг шалгаруулах энэхүү ажлыг зохион байгуулж байна.
- Зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр идэвх санаачлага гарган, тухайн салбартаа манлайлан ажилласан байгууллагыг тодруулахад оршино.
- Ач холбогдол
Энэхүү арга хэмжээ нь нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох, бодит нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар идэвх санаачилгатай ажиллаж байгаа байгууллагыг алдаршуулан сурталчлах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой юм.
- Хамрах хүрээ
Хэвлэл мэдээллийн салбарын байгууллагууд: Телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт,
- Хугацаа
- Байгууллагын мэдээл мэдээлэл хүргэсэн байх хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл, мэдээллийн байгуулага”-д нэр дэвших хүсэлт болон бүрдүүлэх материалыг 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.
- Ерөнхий шалгуур үзүүлэлт: (“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журамд зааснаар)
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, сайн туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар цаг алдалгүй, түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлсэн байх;
- Тухайн онд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хамгийн олон цагийн нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэсэн байх;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх талаар тодорхой санаачлага гарган ажилладаг байх;
- Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжил, оролцооны талаар реклам, сурталчилгаа, нөлөөллийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байх;
Жич: Нарийвчилсан шаардлагыг Хавсралт хүснэгт-д оруулсан тул бөглөж ирүүлэх
- Бүрдүүлэх материал:
- Шалгаруулалтанд оролцох байгууллагын албан хүсэлт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Нэр дэвшигчийн товч танилцуулга,
- Нарийвчилсан шаардлагын Хавсралт хүснэгтийг бөглөсөн байх
- Холбогдох шалгуурыг хангаж ажилласан тухай тайлан мэдээлэл
- Шалгаруулалт
Эхний шатны шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ХХМТГ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлийн гишүүд явуулж, шаардлага хангасан хоёр байгууллагын нэрийг дэвшүүлэн, холбогдох материалын хамт ХНХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлд хүргүүлнэ. Тус зөвлөл эцсийн шийдвэрийг гарган, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгээр тодорсон хэвлэл мэдээллийн байгууллагыг албан ёсоор зарлаж, алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна.
Хаяг: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, Төв шуудангийн байрны зүүн корпус, 2 давхарт 207 тоот . Харилцах утас: 312835, 99068517, 88105087 цахим шуудан: [email protected]
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.