Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Иймд тус ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг эхлүүлэв.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан “Грийн Сити” ХХК-ийн 4x9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан “Монос” ХХК-ийн 3x6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгалаа.
Дашрамд сонирхуулахад Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Иймд цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дээвэр дээрх зар сурталчилгааны самбар болон цахилгаан холболттой гэрлэн самбаруудад дүгнэлт гаргах үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгчээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлтэй гэрээтэй зарим аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг мэдээллийг гадна зар сурталчилгааны самбаруудад байршуулсан аж.
Зөрчилтэй зар сурталчилгааны самбарын мэдээллийг 99003850 дугаарын утсаар авч байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ