Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр талаас гарын үсэг зурсан билээ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон улс орнуудын “Хамтарсан мэдэгдэл” гаргасан байдаг.
Эдгээр баримт бичгүүдийг үндэслэн энэ сарын 04-ний өдөр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав болон БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар Монгол-Хятад (Хятад-Монгол) улсын “Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан зөвлөл нь хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Бүс ба зам” санаачилга болон “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа чиглүүлж, тогтмол уулзалт зохион байгуулах харилцааны гүүр болох юм. Үүний зэрэгцээ хоёр орны Засгийн газрын амлалт болон бодлогыг хэрэгжүүлэх, талуудын хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг богино хугацаанд бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах зэрэг өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөжээ.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Азийн хүүхдүүд-2020 наадам болохоос өмнө орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн усан бассейныг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ