Монгол Улс энэ өдрүүдэд сагсан бөмбөгөөр амьсгалж байна. Сагсан бөмбөг сонирхогчид Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр өнжиж, дэлхийн шилдгүүдийн тоглолтыг шимтэн үзэж сууна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрлийн гурван том тэмцээн Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Энэ гурван тэмцээнээс хамгийн сонирхол татаж байгаа нь 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Монголд зохион байгуулагдаж байгаа анхны багийн спортын дэлхийн аваргын тэмцээн гэдгээрээ онцлогтой энэ тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг оролцож байна.
“FIBA 3x3 U18 World Cup 2019” тэмцээнд манай эрэгтэй баг Америк, Латви, Гүрж, Беларусийн шигшээтэй C хэсэгт орсон. Өчигдөр эхний хоёр тойргийн тоглолт болж, манай эрэгтэй сагсчид хоёр том ялалт байгуулан, хөгжөөн дэмжигчдээ огшууллаа. Фэнүүд багийн спортоор Монголын шигшээгээ дэмжиж, ингэж баярлаж байсан явдал цөөхөн билээ. Эхлээд манайхан дэлхийн чансаагаар 4-т бичигддэг хүчирхэг Латвийн багтай тоглож, 20-16 харьцаатай яллаа.
Дараа нь Беларусийн шигшээ багийг 21-15 харьцаагаар хугацаанаас өмнө хожиж, бас нэгэн баяр монголчууддаа бэлэглэсэн.
Манай баг дараагийн тоглолтоо 6-р сарын 6-нд: 18:30 цагаас Гүрж – Монгол 20:30 цагаас Америк – Монгол хийнэ.
“FIBA 3х3 U18 Cup 2019” тэмцээний эхний 2 өдрийн байдлаар “Мэргэн бууч”-ийн жагсаалтыг Монголын багийн тоглогч Ш.Энхийн-Од авсан байна. Шараваа гавьяатын хүү ОХУ-н багийн Данил Чикаревтай хамт 22 оноогоор нэгт бичигдэж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ