Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм.
Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
-ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ- УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг.
Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг. Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ